ART CAPITAL LLC
АРХИТЕКТУР, БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ
АРХИТЕКТУР, БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ
Арт Капитал ХХК нь 2011 онд байгуулагдаж архитектур, барилгын зураг төсөл, макет урлалын чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Манайх бүтээлч хамт олны мэдлэг оюун, ур чадвараар дамжуулан, эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд, холбогдох хууль журам, барилгын норм ба дүрэм, стандартуудыг баримтлан ажлаа захиалагчийн сэтгэлд бүрэн нийцүүлж чанартай гүйцэтгэхийг эрхэм болгож салбартаа манлайлагч байгууллага болохыг зорин ажиллаж байна.
BIM-ийн хөгжилтэй хөл нийлүүлж Autodesk Revit программ дээрх өөрийн үүсгэж хөгжүүлсэн архитектурын template-ийг ашиглан барилгын зураг төслүүдийг амжилттай гүйцэтгэж байна.
All fine architectural values are human values, else not valuable.
architect Frank Lloyd Wright
BIM (Building Information Modeling)-ийн программ болох Autodesk Revit-ээр барилгын зураг төслийг 3 хэмжээс моделд үндэслэн гүйцэтгэснээр:
Зураг төслийн алдаа багасч, чанар сайжрах
Зургийн чиглэл хоорондын уялдаа холбоо сайжрах
BIM бус программаар боловсруулсан хэсгийг Revit дээр давхар гүйцэтгэн баталгаажуулах
Захиалагч, гүйцэтгэгчид зураг төсөл, модельтой 3 хэмжээстээр танилцах ойлгомжтой байдал
Архитектурын зураг төсөлд тусгагддаг боловч нийтлэг түүвэр хийдэггүй материалуудын дэлгэрэнгүй түүвэр санал болгох
Хүссэн хэмжээгээр нарийвчлан гүйцэтгэх
Зураг төсөл, моделд өөрчлөлт, засварыг илүү хөнгөн шуурхай хийх уян хатан байдал
зэрэг олон давуу тал, шинэ боломжуудыг бий болгож байна.