ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН АГУУЛАХ ▼
Он: 2021
Захиалагч: ЭМЯ, Магнус Сентурион Констракшн ХХК
Байршил: СХД, 20-р хороо
ЭМЯ, ЗӨСҮТ-ийн онцгой байдлын үеийн эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн байр
Эм, эмнэлгийн хэрэгслийн агуулахын зориулалттай, ЭМЯ-аас олгосон даалгаврын дагуу гүйцэтгэсэн. Цутгамал т/б араг бүтээцтэй, 3 давхар барилга. Технологийн төвөгшил ихтэй. Үндсэн барилга ба 1 давхар өргөтгөл, гаражийн барилга, харуулын байр, генераторын байрны блокуудын хамт гүйцэтгэсэн.
Хамтран боловсруулсан: Конструкцийн инженер С.Пүрэвдорж, инженерийн шугам сүлжээний хэсгийг Магнус Сентурион Констракшн ХХК
СҮХБААТАР ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ▼
Он: 2022
Захиалагч: СБД-ийн нэгдсэн эмнэлэг, НХОГ, Дукат ХХК
Байршил: СБД, 13-р хороо
210 ортой, дүүргийн нэгдсэн эмнэлэгийн зориулалттай, 2 үндсэн блокоос бүрдэх цогцолбор барилга. Нийт талбай 11,500мкв, зоорьтой, 5 давхар, цутгамал төмөр бетон араг бүтээцтэй. А блокт техник үйлчилгээний хэсэг, амбулатори, бүртгэл, хүүхдийн тасгууд, дотуур эмийн сан, уламжлалт, физик эмчилгээний тасгуудыг, Б блокт хүлээн авах, яаралтай тусламжийн тасаг, бүртгэл, дүрс оношилгоо, дурангийн оношилгооны хэсэг, гемодиализийн тасаг, нэгдсэн лаборатори, захиргаа, оффис, хэвтэн эмчлүүлэх тасгууд, мэс заслын тасаг, эрчимт эмчилгээний тасаг болон эмнэлгийн гал тогоо, нэгдсэн угаалга, нэгдсэн ариутгал, эмгэг судлалын тасаг, эмнэлгийн хог хаягдал зайлуулах хэсэг зэрэг функцийн бүрдэлтэй.
Даалгавраар өгөгдсөн байсан барилгын хэмжээ, үндсэн бүтээцэд тохируулан архитектур төлөвлөлтийг гүйцэтгэсэн. Эмнэлгийн эрүүл ахуй, халдвар хамгаалал, хөдөлгөөний чиглэлүүд, түүнтэй уялдсан орц гарцууд, дотор цэвэр бохирын урсгал, тасгуудын байршил зэрэг эмнэлгийн барилгын амин чухал онцлог шаардлагуудыг хангуулан төлөвлөж чадсан.
Хамтран боловсруулсан: Зургийн ерөнхий гүйцэтгэгч, инженерийн шугам сүлжээний хэсгийг Дукат ХХК, зөвлөх АШУИС-ийн профессор Д.Зориг