RED ROCK ▼
Он: 2021
Захиалагч: Бодь Групп ХХК, Хонка Лог Хоум ХХК
Байршил: Налайх дүүрэг, Тэрэлжийн БЦГазар, Өндөр-Улаан уулын өвөр
Аялал жуулчлалын цогцолбор, зочид буудал
Red Rock аялал жуулчлалын цогцолборын ерөнхий төлөвлөгөө, 60 ортой зочид буудлын барилгын иж бүрэн зураг төсөл. Барилга нь зоорьгүй, 2 давхар, 4300мкв талбайтай, төмөр бетон каркасан үндсэн хийцтэй. Ерөнхий төлөвлөгөөнд үндсэн барилга, спорт ба амралт зугаалгын талбай, амрагчдын сууц ба гэрүүд, туслах барилга байгууламжуудыг тусгасан. Үндсэн зочид буудлын барилгад амрагчдын өрөөнүүд, ресторан, хурлын танхим, уулзалтын өрөөнүүд, сауна зэрэг дагалдах үйлчилгээнүүдийн хамт төлөвлөсөн.
Хамтран боловсруулсан: ЭЗТ ХХК, Конструкцийн инженер С.Пүрэвдорж, инженерийн шугам сүлжээний хэсгийг ЦНТ ХХК, Ялгуунбаян ХХК.
Red Rock цогцолбортой холбогдох: redrockresort.mn/
БОГД ЗОЧИД БУУДАЛ ▼
Он: 2018
Захиалагч: ӨВМТХ ХХК
Байршил: Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, цэцэрлэгт хүрээлэнгийн ард
Зочид буудал, үйлчилгээний барилга
Уг барилга нь зоорьтой, 6 давхар, ур талдаа 2 давхар үйлчилгээний өргөтгөл блоктой, цутгамал төмөр бетон араг бүтээцтэй, нийт талбай 3750мкв. Зоорийн давхарт дулаан зогсоол, сауна, массаж, 1-р давхарт зочид буудлын хүлээн авах хэсэг, ажилчдын хэсэг, үйлчилгээний талбай, 2-р давхарт ресторан, гал тогоо, хурлын танхим, нэгдсэн угаалгын хэсэг, 3-6-р давхруудад зочид буудлын өрөөнүүд. Зочид буудлын өрөөнүүд нь энгийн, люкс, гэр бүлийн, тусгай гэсэн төрлүүдтэй. Зочид буудлыг 3 одны зэрэглэлийн шаардлагад нийцүүлэн төлөвлөсөн. Өвөрхангай аймаг дахь хамгийн ая тухтай зочид буудал, рестораны үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Хамтран боловсруулсан: Конструкцийн хэсгийг Тулга Проект ХХК, инженерийн шугам сүлжээний хэсгийг ЦНТ ХХК, Ялгуунбаян ХХК, интерьерийн зураг төслийг F.I.D Studio
Богд Зочид буудалтай холбогдох: bogdhotel.com/
СПОРТЫН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТТАЙ СУРГУУЛЬ ▼
Он: 2014
Захиалагч: Архангай аймгийн ЗДТГ, ГХБХБГ
Байршил: Архангай аймгийн Эрдэнэбулган сум
Спортын гүнзгийрүүлсэн сургалттай, 320 хүүхдийн сургуулийн хичээлийн байр, 100 хүүхдийн дотуур байр
Зоорьгүй, 2-3 давхар, нийт 4700мкв талбайтай, цутгамал төмөр бетон араг бүтээцтэй. Хичээлийн байрны барилга нь ангиуд, спорт заалны, туслах спорт танхимуудын, хоолны болон соёлын танхимын гэсэн 4 блокоос бүрдэнэ. Спортын гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн зургийн даалгаврын дагуу үндсэн спорт заалнаас гадна 2 ширхэг бөхийн бэлтгэлийн танхимтай.
Хамтран боловсруулсан: Конструкцийн хэсгийг Тулга Проект ХХК, инженерийн шугам сүлжээний хэсгийг ЦНТ ХХК, Ялгуунбаян ХХК.
Сургуулийн байгуулалт
Дотуур байрны байгуулалт
ЦЭЦЭЭ ГҮН ▼
Он: 2015
Захиалагч: Локал Менежмент ХХК
Байршил: СБД, 7-р хороо
Офис, үйлчилгээ, зочид буудлын барилга
Захиалагчийн эзэмшлийн одоо байгаа Цэцээ Гүн төвийн барилгыг буулгаж шинээр барихаар төлөвлөсөн. Зоорьтой, 16 давхар, 10500мкв талбайтай, цутгамал төмөр бетон араг бүтээцтэй. Одоо байгаа барилгын болон хотын төвийн хэсгийн барилгуудын классик дизайныг шингээн авч үлдэх санаанд тулгуурласан, чулуун фасадтай. Барилга нь худалдаа үйлчилгээ, офис, зочид буудал, рестораны олон функцтэй. Тулгарсан гол бэрхшээл болох авто зогсоолын асуудлыг барилга дотор босоо чиглэлээр тээвэрлэн байршуулдаг автомат зогсоолоор шийдсэн. Цутгамал т/б араг бүтээцтэй.
Хамтран боловсруулсан: Тулга Проект ХХК
УЛААНБААТАР БАРИЛГА ▼
Он: 2017
Захиалагч: Улаанбаатар Барилга ХХК
Байршил: ХУД-ийн 2-р хороо, Улаанбаатар барилга ХХК-ийн хашаанд
Худалдаа, үйлчилгээний төв, офисын барилга
Зоорьгүй, 2 ба 4 давхар 2 блок, метал араг бүтээцтэй, 1500мкв талбайтай. Авто машины худалдаа эрхлэх боломжтой танхим, супер маркет, офисын функцуудтэй. Ган араг бүтээцийг гал тэсвэршилтийн II зэргийн шаардлагад нийцүүлэн төлөвлөсөн.
Хамтран боловсруулсан: Ерөнхий гүйцэтгэгч, конструкцийн хэсгийг Тулга Проект ХХК, инженерийн шугам сүлжээний хэсгийг ЦНТ ХХК, Ялгуунбаян ХХК.
ХАНХ ▼
Он: 2018
Захиалагч: Евро Азиа Констракшн ХХК, Хөвсгөл Замилан ХХК
Байршил: Хөвсгөл аймгийн Ханх сум, Хөвсгөл нуурын эрэг
Аялал жуулчлалын цогцолбор
Цогцолборын нийт талбай 6 га, иж бүрэн үйлчилгээ бүхий зочид буудал, үйлчилгээний барилга, дан болон хос өрөөнүүд бүхий амрагчдын байрнууд, гэр сууцнуудтай. Мөн Хөвсгөл нуур орчмын байгаль орчин, соёл, түүхэн сэдэвт аялал жуулчлалын олон функц, хэсгүүдийг цогцоор нь төлөвлөсөн. Барилгууд нь орон нутгийн материал болох модон бүтээцтэй.
ЗАГ ▼
Он: 2016
Захиалагч: Заг ХХК
Байршил: СБД, 7-р хороо
Худалдаа, үйлчилгээний төв, офисын барилга
Хамтран боловсруулсан: Ерөнхий гүйцэтгэгч Тулга Проект ХХК
I TOP GEAR ▼
Он: 2021
Захиалагч: Евро Азиа Констракшн ХХК
Байршил: ХУД-ийн 10-р хороо, нисэх
Худалдаа, үйлчилгээний төв, зочид буудлын барилга
Хамтран боловсруулсан: Конструкцийн инженер С.Пүрэвдорж, инженерийн шугам сүлжээний хэсгийг Дукат ХХК
СЭЗИС ДОТУУР БАЙР ▼
Он: 2018
Захиалагч: СЭЗИС
Байршил: БЗД, 6-р хороо, оюутны хотхон
144 оюутны дотуур байр
Хамтран боловсруулсан: Конструкцийн хэсгийг Тулга Проект ХХК, инженерийн шугам сүлжээний хэсгийг ЦНТ ХХК, Ялгуунбаян ХХК
АХМАДЫН АМРАЛТЫН ГАЗАР ▼
Он: 2021
Захиалагч: Ачит Ихт ХХК
Байршил: СБД, 20-р хороо
Ахмад настнуудын амралтын газар
Интерьер
ЛОВОН БАДАМЖЖУНАЙ ▼
Он: 2019
Захиалагч: Лувсанданзанравжаа ТББ
Байршил: ХУД-ийн 11-р хороо
Ловон Бадамжунай бурхны хөшөө бүхий шашин соёлын музейн барилга, аялал жуулчлалын цогцолборын ерөнхий төлөвлөгөө
Хамтран боловрсруулсан: Ерөнхий гүйцэтгэгч Тулга Проект ХХК, бурхны хөшөөний 3D моделийг VGENDEN vgenden.wordpress.com/