Б.БАЯРНЯМ
Захирал
ШУТИС 2009
Мэргэшсэн архитектор
Б.БАЯРНЯМ
Захирал
ШУТИС 2009
Мэргэшсэн архитектор
Т.НАРАНБАТ
Архитектор
ШУТИС 2009
Мэргэшсэн архитектор
Э.ЖАВХЛАНТТАМИР
Архитектор
ШУТИС 2011
Мэргэшсэн архитектор
С.ПҮРЭВДОРЖ
Инженер
ШУТИС 2008
Зөвлөх инженер
Б.ДАВААЖАМЦ
Инженер
ШУТИС 2011
Б.МӨНХ-АМГАЛАН
Архитектор, макет урлаач
ШУТИС 2012
Д.ЛХАГВАНАВСО
Макет урлаач
Г.БИРЪЯА
Архитектор
ШУТИС 2016
С.АМГАЛАН
Архитектор
ШУТИС 2020
Б.НАРАНГАРВУУ
Архитектор
ШУТИС 2021
О.ДЭЛГЭРМАА
Техникч архитектор
ШУТИС
Б.БАЯРЦЭЦЭГ
Техникч архитекор, макет урлаач
ШУТИС
FIRMITAS, UTILITAS, VENUSTAS
Эртний Ромын архитектор Витрувий (Marcus Vitrivius Pollio) сайн архитектурын дизайнтай барилга төлөвлөн бүтээх гурван зарчмыг тодорхойлсон. Эдгээр нь орчин үед ч хэрэгжсээр байна.
Firmitas (Найдвартай)
Барилга нь аюулгүй, байгаль орчны үйлчлэл, цаг хугацааны элэгдэл, хүмүүсийн хэрэглээнд тэсвэртэй байх ёстой.
Бид бат бөх, удаан эдэлгээтэй барилга хэмээх нэг системийг бий болгохын тулд ачааллыг тэнцвэржүүлж, хэрэглээг зөв хуваарилж, аюулгүй байдлыг чухалчлан, инженерчлэл буюу шинжлэх ухаанд суурилсан үзэл баримтлалаар ханддаг.
Utilitas (Ашигтай)
Барилга нь бүхэлдээ, түүний тусгаарлагдсан орон зайнууд болон гадна доторх бүхий л элементүүд нь ашиглалтын зорилгод нийцэх ёстой.
Бид функциональ зарчимд тулгуурлан зориулалтдаа тохирсон, оршин суугч, ашиглагчид бүрэн хэрэглэгдэж байх орон зайг үүсгэн захиалагчийн зорилгыг биелүүлэхийн тулд ажилладаг.
Venustas (Уран сайхан)
Барилга нь өөрийн гэсэн гоо сайхантай байж түүнийг харсан хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлж байх ёстой.
Бид зөв харьцаа, тэцвэртэй, энгийн боловч анхаарал татахуйц байдлыг эрэлхийлж тухайн барилга ба төслийн шаардлагад нийцсэн гоо зүйг санал болгодог.