RTT ▼
Он: 2015
Захиалагч: РТТ ХХК
Байршил: БЗД, 8-р хороо, Баянзүрх спорт цогцолборын баруун талд
Хүнд машин механизмын том оврын дугуй засварын үйлдвэр, сургалтын төв
Үйлдвэрийн үндсэн цех, офисын хэсэг, агуулах гэсэн 3 блокоос бүрдэнэ. Цутгамал төмөр бетон араг бүтээцтэй, зоорьгүй 1-2 давхар. Уг барилгын зураг төслийг гүйцэтгэхээс гадна гадна дуу, дулаан тусгаарлалттай фасадны ажлыг мөн манай компани гүйцэтгэсэн.
Хамтран боловсруулсан: ЭЗТ ХХК, Конструкцийн инженер С.Пүрэвдорж, инженерийн шугам сүлжээний хэсгийг ЦНТ ХХК
Төлөвлөсөн болон одоо баригдсан байдал
Фасад
TOTAL DISTRIBUTION ▼
Он: 2021
Захиалагч: Тотал Дистрибюшин ХХК
Байршил: Орхон аймгийн Баян-Өндөр сум, Эрдэнэт хот
Агуулахын барилга
MCS Coca Cola компанийн бүтээгдэхүүний агуулахын зориулалттай, нийт талбай 3200мкв, ган араг бүтээцтэй, өлгөмөл сендвичэн хавтан хаших хийцтэй. Дотроо 2 давхар офисын хэсэг, үндсэн болон төрөлжсөн агуулахууд, түгээлтийн авто машины гаражтай.
Хамтран боловсруулсан: Конструкцийн инженер С.Пүрэвдорж, инженерийн шугам сүлжээний хэсгийг Бизайн ХХК
Он: 2021
Захиалагч: Тотал Дистрибюшин ХХК
Байршил: Хэнтий аймгийн Хэрлэн сум, Чингис хот
Агуулахын барилга
MCS Coca Cola компанийн бүтээгдэхүүний агуулахын зориулалттай, нийт талбай 1000мкв, ган араг бүтээцтэй, өлгөмөл сендвичэн хавтан хаших хийцтэй. Дотроо 2 давхар офисын хэсэг, үндсэн болон төрөлжсөн агуулахууд, түгээлтийн авто машины гаражтай.
Хамтран боловсруулсан: Конструкцийн инженер С.Пүрэвдорж, инженерийн шугам сүлжээний хэсгийг Бизайн ХХК
МОТОРЫН ҮЙЛДВЭР ▼
Он: 2013
Захиалагч: Туншинмашингөн ХХК
Байршил: БГД, 20-р хороо, ХЦДС-ийн зүүн талд
Хүнд машин механизмын мотор засварын үйлдвэр
Cummins Mongolia компанийн мотор сэргээн засварлах үйлдвэрийн зориулалттай, үндсэн цех, офис, туслах хэсгийн 3 блокоос бүрдэнэ. Ган араг бүтээцтэй, өлгөмөл сендвичэн хавтан хаших хийцтэй, 1-3 давхар, нийт талбай 2600мкв. БНХАУ-д боловсруулсан техникийн зургийн дагуу дахин боловсруулсан.
Хамтран боловсруулсан: ЭЗТ ХХК, Конструкцийн инженер С.Пүрэвдорж, инженерийн шугам сүлжээний хэсгийг ЦНТ ХХК, Ялгуунбаян ХХК
МАХНЫ ҮЙЛДВЭР ▼
Он: 2017
Захиалагч: Евро Азиа Констракшн ХХК, Монголиан Мийт Фактори ХХК
Байршил: СХД, 22-р хороо
Мах боловсруулах үйлдвэрийн цогцолбор
Мах нядалгаа бэлтгэлийн, мах хатаах үйлдвэрийн, махны хөргөлттэй агуулахын, офисын блокуудаас бүрдэнэ. Метал араг бүтээцтэй, өлгөмөл сендвичэн хавтан хаших хийцтэй, 1-2 давхар.
ЖОНШ БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР ▼
Он: 2020
Захиалагч: Евро Азиа Констракшн ХХК
Байршил: Хэнтий аймгийн Батноров сум
Жонш баяжуулах үйлдвэрийн цогцолбор
Хоногт 500тн жонш баяжуулах хүчин чадалтай, бутлуурын цех, дамжуулах конвейр, нөөцийн силос, баяжуулах цех, тунгаагуурын цех, шүүн хатаах цех болон бусад туслах блокуудаас бүрдэнэ. БНХАУ-д боловсруулсан техникийн ба технологийн зурагт үндэслэн дахин боловсруулсан.
Хамтран боловсруулсан: Конструкцийн инженер С.Энхбаяр, инженерийн шугам сүлжээний хэсгийг Дукат ХХК
ХӨНГӨН БЛОКНЫ ҮЙЛДВЭР ▼
Он: 2012
Захиалагч: Номун Хаш ХХК
Байршил: СХД, 20-р хороо
Хөнгөн /газосиликат/ блокны үйлдвэр
Жилд 16-32 мянган мкуб царууц бетон гулдмай үйлдвэрлэх хүчин чадалтай, 5 блокоос бүрдэх үйлдвэрийн цогцолбор. Ган араг бүтээцтэй, өлгөмөл сендвичэн хавтан хаших хийцтэй.
Хамтран боловсруулсан: ЭЗТ ХХК, Конструкци С.Пүрэвдорж, инженерийн шугам сүлжээний хэсгийг ЦНТ ХХК, Ялгуунбаян ХХК