PALM SPRINGS ▼
Он: 2021
Захиалагч: Экспокс ХХК
Байршил: ХУД-ийн 11-р хороо, Жаргалантын ам
Өндөр зэрэглэлийн амины орон сууцны хотхон
Төслийн нийт талбай 6га, 4 төрлийн төлөвлөлттэй сингл хаусны 15 блок, 1 төрлийн таунхаус хэлбэрийн 4 блокт 18 сууцтай, өндөр зэрэглэлийн сууцны хотхон. Захиалагч эдэлбэр газар дээрээ өөр байгууллагын гүйцэтгэсэн зураг төслөөр эхний 12 блокын барилга угсралтын ажлыг гүйцэтгээд уг төслийг дахин сайжруулан төлөвлөхөөр бидэнд хандсан. Сууцнууд нь бүрэн цутгамал төмөр бетон хавтгайлжин хийцтэй, зоорьгүй, 2 давхар, 170-280мкв талбайтай, таунхаусны 1 сууц нь 120мкв талбайтай. Рельеф ихтэй налуу газарт авто замууд болон айлуудын эдэлбэр газруудыг налуу багатай байлгахын тулд ландшафттай уялдсан түшиц хана мэтийн хийцүүд, газрын налууд уялдсан тохижилтын ажлууд ихтэйгээрээ онцлог. Сууцнуудын гол өрөө тасалгаануудыг наран ээвэр, нөмөр чиглэлд хандуулж байгаль орчин, уур амьсгалдаа зохицсон, эрчим хүчний хэмнэлттэй байх тал дээр түлхүү анхаарсан. 2-р давхрын хучилт хүртэл үргэлжлэх өндөр тааз, түүнийг дагасан өндөр шилэн фасад, тулаасгүй булангийн цонхнууд, гурвалжин дээврийн доорх зочны өрөөний орон зай зэрэг өвөрмөц шийдлүүд шингээсэн.
Конструкцийн инженер С.Пүрэвдорж, Н.Оюунгэрэл, инженерийн шугам сүлжээний зураг төслийг "Дукат" ХХК хамтран гүйцэтгэв.
Захиалагчтай холбогдох: https://www.facebook.com/PalmSpringsresortandvilla
VILLA VERDE ▼
Он: 2021
Захиалагч: Магнус Сентурион Констракшн ХХК
Байршил: ХУД-ийн 8-р хороо, Зайсангийн ам
Түрээсийн орон сууцны цогцолбор хотхон
Тус бүр 20 айлын 5 давхар орон сууцны 5 блок, үйлчилгээтэй орон сууцны 1 блокоос бүрдэх цогцолбор. Газрын налуу рельефтэй уялдсан, төлөвлөлт, тохижилттой. Цөөн айлын, нам давхар мөртлөө өндөр зэрэглэлийн сууцнуудтайгаараа онцлог. Блокууд нь 1 ба 2 давхар зоорийн давхартай бөгөөд авто зогсоолыг айлын тооноос 2 дахин олон байх боломжийг бүрдүүлсэн. Цутгамал т/б араг бүтээцтэй.
Хамтран боловсруулсан: Конструкци С.Пүрэвдорж, инженерийн шугам сүлжээний хэсгийг Магнус Сентурион Констракшн ХХК
ОРОН СУУЦНЫ БЛОК
ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ОРОН СУУЦНЫ БЛОК
HIDDEN HILL & APARTMENT ▼
Он: 2018-2020
Захиалагч: Финикс Конкрит ХХК
Байршил: ХУД-ийн 4-р хороо, Арцатын ам
Өндөр зэрэглэлийн амины орон сууцны хотхон, олон айлын орон сууцны цогцолбор
3 төрлийн 18 блок амины сууц, 3 ба 4 айлын таунхаус хэлбэрийн сууцны 3 блок, клаб хаус - бассейны 1 блокоос бүрдэх хотхон. Мөн 9 ба 12 давхар олон айлын түрээсийн орон сууцны 5 блокоос бүрдэх цогцолбортой. Амины орон сууцнууд нь бүрэн цутгамал т/б хавтгайлжин бүтээцтэй бол олон айлын орон сууцнууд нь цутгамал т/б араг бүтээцтэй.
Хамтран боловсруулсан: Конструкцийн инженер С.Энхбаяр, инженерийн шугам сүлжээний хэсгийг Дукат ХХК
А хаус
В хаус
С хаус
ТАУН ХАУС - харагдах байдал
ТАУН ХАУС - байгуулалт
F орон сууц
G орон сууц
TOWNHOUSE COMPLEX ▼
Он: 2022
Захиалагч: Юу Би Эс Юу ХХК
Байршил: ХУД-ийн 4-р хороо
Таунхаус хэлбэрийн амины орон сууцны хотхон, үйлчилгээний төв
4 төрлийн талбай, төлөвлөлттэй 5 айлын 16 блок, 4 айлын 1, 3 айлын 1 блок болон худалдаа үйлчилгээний төвийн 1 блокуудаас бүрдэх цогцолбор. Бүрэн цутгамал т/б хавтгайлжин үндсэн хийцтэй.
"А" Таун Хаус
"B" Таун Хаус
"C" Таун Хаус
D" Таун Хаус
Үйлчилгээний Төв